Дархан-Уул аймгийн НАМЭХ-ны үйл ажиллагааны товч тайлан

Nameh
5-р сарын 30-нд, 15:47 цагт

Нэг. Дархан-Уул аймгийн МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч эмэгтэйчүүд МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ уриалга аянд нэгдэн үйлчилгээний байгууллагуудад санамж стекрүүдийг нааж, мөн 4000 иргэдэд маск савлан тараалаа. 

- Иргэн бүр маскаа зүүе

- Гараа угаацгаая 

- Хоорондын зайгаа бариарай. 

Зураг:

Хоёр. 2020.05.16 Бямба гариг

АВТОБУСТАЙ_АЯЛАЛ-ын хүрээнд Дархан-Уул аймгийн иргэдийг өнгөрсөн 4 жилийн хугацаан дахь томоохон хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудтай танилцуулан үзүүлэх зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа эхний байдлаар өндөрлөлөө. Уг арга хэмжээнд нийт 76 удаагийн автобустай ээлжээр 3420 хүн хамрагдсан ба үүнээс төрийн алба хаагч 1125, банкны салбараас 45, нэгдсэн эмнэлэг ба хувийн эмнэлгийн 135, ДДЦСтанцаас 45 хүн хамрагджээ. Түүнчлэн бүх үүр баг тус бүрээс хуваарийн дагуу МАН-ын гишүүд дэмжигчид оролцсон юм. 


Гурав. 2020.05.25: Дархан-Уул аймгийн Хүчний байгууллагуудтай хамтран #Мөрдөстэй_Эмэгтэйчүүд арга хэмжээг 2 өдрийн турш зохион байгууллаа. Уг арга хэмжээнд:

 - Дотоодын цэргийн ... дугаар анги,

-  Холбооны ... дугаар анги, 

-  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ... дугаар анги, 

-  Цагдаагийн газар хамтран идэвхтэй оролцлоо. Уг арга хэмжээг МЭХ-той хамтран цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан #ХАЙРЫН_ХЭЛ ба #Багийн_Менежмент, #ЗДТГ-ын ажлын тайлан хэлбэрээр кофе уулзалт сургалт хослуулан зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд нийт 200 гаруй албан хаагчид оролцлоо.