​УИХ-ЫН СОНГУУЛИЙН 3-Р ТОЙРОГ БАЯНХОНГОР АЙМАГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГИЙГ ДЭМЖЭЭРЭЙ

Nameh
6-р сарын 03-нд, 14:15 цагт

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 3-Р ТОЙРОГ БАЯНХОНГОР АЙМАГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГИЙГ ДЭМЖЭЭРЭЙ

Батмөнхийн Батцэцэг нь 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 4. 1998 онд Монгол Ардын Намд гишүүнээр элссэн. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Гадаад харилцааны дэд сайдаар ажилладаг.

Боловсрол:

1982-1992 Дархан хотын 13-р бүрэн дунд сургууль 1992-1996 Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль 1997-2000 Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль 2003-2005 Голландын Маастрихтийн менежментийн их сургууль

Мэргэжил: Олон улсын харилцаа, багш, орчуулагч, Бизнесийн удирдлагын менежер, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй

Ажилласан байдал:

1996-2005 “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал 2005-2007 Гадаадын хөрөнгө, оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга 2007-2015 “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга 2010-2011 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх 2011-2012 Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга 2015-2016 Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх 2016- одоог хүртэл Гадаад харилцааны дэд сайд

Гавъяа шагнал:

- Алтан гадас одон

- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

НАМЭХ

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО