​УИХ-ЫН СОНГУУЛИЙН 16-Р ТОЙРОГ ХОВД АЙМАГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ ЦЭДЭНБАЛЫН ЦОГЗОЛМААГ БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ

Nameh
6-р сарын 06-нд, 11:51 цагт

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 16-Р ТОЙРОГ ХОВД АЙМАГТ МАН-ААС НЭР ДЭВШИГЧ ЦЭДЭНБАЛЫН ЦОГЗОЛМААГ БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ

Цэдэнбалын Цогзолмаа 1968 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Ам бүл 3. Монгол Ардын Намд 1988 онд элссэн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Хүндэт ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.Монгол Улсын Их Хурлын гишүүн

Боловсрол:

1976-1986 Ховд аймгийн 2-р дунд сургууль 

1986-1992 Эрхүү хотын Улсын Багшийн Их Сургууль 

2003-2004 Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академи 

2006-2009 Тагнуулын академи 

2018 Эрхүү Хотын Их Сургууль Түүхийн багш, түүхч, Эрх зүйч мэргэжилтэй, Түүхийн ухааны магистр, Удирдахуйн ухааны магистр, Эрхүү Хотын Их Сургуулийн профессор

Ажилласан байдал:

1992-1993 МУИС-ийн Ховд аймаг дахь салбарт багш 

1993-1995 Ховд аймгийн Хүүхдийн төлөө төвд хүүхдийн асуудал эрхэлсэн арга зүйч 

1995-1996 Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст Залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн түшмэл 

1996-1997 Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод асуудал эрхэлсэн түшмэл 

1996-1997 Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга 

1997-1998 Монголын Скаутын Холбооны хөтөлбөрийн дарга 

1998-1999 Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвийн бүлгийн ахлах удирдагч 

1999-2000 Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны нарийн бичгийн дарга 

1999-2000 Нийслэлийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны дарга 

2000-2004 Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын дарга 

2004-2012 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч 

2004-2006 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга 

2006-2008 Жендерийн Тэгш Байдлын Үндэсний Хорооны ажлын албаны дарга 

2008-2012 Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил хариуцсан орлогч дарга 

2013-2019 НАМЭХ-ны ерөнхийлөгч 

2016-одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн 

2017-2019 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд

Гавъяа шагнал:

Хөдөлмөрийн хүндэт медал 

Боловсролын тэргүүний ажилтан 

Алтан гадас одон

БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ

ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

НАМЭХ

НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО