Монгол Ардын Намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан 11 эмэгтэйдээ НАМЭХ-ны 120 000 гаруй гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэе!

Nameh
3-р сарын 25-нд, 15:32 цагт

Монгол Ардын Намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан 11 эмэгтэйдээ Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны 120 000 гаруй гишүүдийн нэрийн өмнөөс БАЯР ХҮРГЭЕ !

Монгол Улсын эмэгтэйчүүдийн дуу хоолой болгон, төрд төлөөлөл болгон илгээж буй эмэгтэйчүүдээ “нийгмийг илүү сайхан эрүүл, аюулгүй, эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлд ээлтэй байлгах” их үйлсийн манлайлал болон ажиллана хэмээн итгэж байна.

УИХ-ын сонгуульд #ялалт байгуулсан
Д.САРАНГЭРЭЛ /УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч/,
М.ОЮУНЧИМЭГ /УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч/,
Г.МӨНХЦЭЦЭГ /УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн/,
Б.БАЯРСАЙХАН /МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, “Үндэсний өгөх өдөр”-ийг санаачлагч/,
Д.ӨНӨРБОЛОР /МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн/,
Ч.УНДРАМ /НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч, Доктор /D.Econ/ профессор/,
Б.САРАНЧИМЭГ /УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн/,
Х.БУЛГАНТУЯА /Сангийн дэд сайд/,
Ц.МӨНХЦЭЦЭГ /НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч, “Стратеги академи”-ийн захирал, Доктор /Ph.D/ дэд профессор/,
Б.ЖАРГАЛМАА /МАН-ын Бага хурлын гишүүн, сэтгүүлч/,
П.АНУЖИН /МАН-ын Бага хурлын гишүүн, “МонГал Товчоон” төслийг санаачлагч/ нартаа төр түмний төлөөх зүтгэх их үйлсэд нь #АМЖИЛТ_ХҮСЬЕ !

#ЭмэгтэйчүүдХүчээНэгтгэе
#НАМЭХ
#НийгмийнАрдчилалМонголынЭмэгтэйчүүдийнХолбоо