ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Nameh
3-р сарын 30-нд, 14:09 цагт

Эмч , эмнэлгийн ажилтан хэмээх эрхэм хүмүүс рүү бид өвдөхөөрөө зорин очиж, эдгэхээрээ магтан дуулдаг. Харин хаалга хаагаад гарахаараа хатуу хөтүү үг хэлэх нь бий. Ялангуяа КОВИД -19 эхэлсэнээс хойш унтах нойроо хасан, идэх хоолоо хугаслан, урд урдаас ачаалал ихтэй, гэр орондоо ч хоног, сараар харилгүй ажиллаж буй цагаан нөмрөгт баатруудаа бусдын алдааны төлөө бүгдийг нь хавтгайруулан харлуулж буйг хараад сэтгэл эмзэглэх. . .Тэд маань магтуулах, шагнуулах гавъяатнууд. Зарим нэг оронд гарсан шиг ажлаа хаяад явсан, босож суусан хувь хүн, хамт олон алга. Зүтгээд л байна. Зүтгээд л байна. Монголын нийт ЭМЧ нартаа дэлхийн эмч нарын өдрийн халуун мэнд хүргэе. Та нар маань сайн цагийг авчирна гэдэгт итгэл төгс байна.