“ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” аянг амжилттай өрнүүллээ

Nameh
5-р сарын 16-нд, 10:11 цагт

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан Үндэсний хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэгт “ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” аяныг зохион байгуулж эхэллээ. Тус аяны зорилго нь эмэгтэйчүүдээ идэвхжүүлэн олон чиглэлийн мэдээлэл, мэдлэг олгох, тэднийг чадавхжуулан хөгжүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн “ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор нэгтгэх  юм.

Аяны хүрээнд эрүүл амьдралын хэв маягт уриалан, алхангаа асуудлыг шийдэх зорилготой “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” хөдөлгөөн амжилттай өрнөж, аймаг дүүрэг бүрт тулгамдаж буй олон асуудлыг ярилцан газар дээр нь шийдэж байна. Мөн НАМЭХ-ны бодлого үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого ба Манлайллын хөгжлийн цогц хөтөлбөр,  Дижитал шилжилт ба эмэгтэйчүүд, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үндэсний сүлжээ зохион байгуулах зорилго, ач холбогдол, Аж үйлдвэрийн IV хувьсгал сэдвүүдээр сургалт хийж байна.

 “Эмэгтэйчүүд хүчээ нэгтгэе” аяны хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо аймаг, дүүргүүдийн Монгол Ардын Намын Хороодтой “Эрх тэгш харилцан итгэлцэл, зөвшилцөл, эв нэгдлийн зарчмын үндсэн дээр хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, 2020 оны бүх шатны сонгуульд хамтран амжилттай оролцох” зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж байна.

2019 оны 11 сарын 10-нд Орхон аймагт, 11 сарын 11нд Булган аймагт, 11 сарын 24-нд Баянгол дүүрэгт, 12 сарын 1-нд Сэлэнгэ аймагт, 12 сарын 7-нд Хан-Уул дүүрэгт, 12 сарын 8-нд Баянзүрх дүүрэгт, 12 сарын 13-нд Баянхонгор аймагт, 12 сарын 21-нд Өвөрхангай аймагт “ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧЭЭ НЭТГЭЕ” аян өрнөж, “АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ” давалгаалж, арга хэмжээ зохион байгуулагдсан газар бүрт асуудал шийдэж, эмэгтэйчүүддээ тусламж, дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

"Эмэтгэйчүүд хүчээ нэгтгэе" аяны талаарх фото зургууд: