ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ЦОГЦ БОДЛОГООР АЖИЛЛАЖ БАЙНА

Nameh
5-р сарын 16-нд, 10:28 цагт

НАМЭХ 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнийхөө дагуу Удирдах зөвлөлийн гишүүд ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга Л.Нямгэрэлтэй уулзаж, хүчирхийллийн эсрэг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө авсан.

2019.11.25-нд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл болон НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүдийн хамт “Хүүхдийн түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй бэрхшээл асуудлыг сонсон шийдвэр гаргах түвшинд хүргэхээр ажиллалаа.

НАМЭХ-ноос 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт 2020 оны орон нутгийн төсөвт:

1. Хүүхэд хамгаалах хамтарсан багийн үйл ажиллагаа,

2. Хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээ,

3. Хүүхэд түр хамгаалах байрны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төсвийн хуваарилалтанд оруулж, хэрэгжүүлж ажиллана уу гэсэн албан бичгийг үндэслэлтэйгээр хүргүүлэн үр дүнд хүрч ажиллалаа.

2019.12.12-нд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл болон НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл ЦЕГ-ын дарга С.Баатаржав болон ЦЕГ-ын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар нийгмийн өмнө тулгамдаж буй хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлийн асуудал, хууль эрхзүйн орчин, олон нийтийг соён гэгээрүүлэх, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх гэх мэт асуудлууд дээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжтой зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, хоёр талаас  уг асуудлуудын хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. НАМЭХ-ны зүгээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал хариуцсан удирдах албан тушаалтныг эмэгтэй хүн томилж өгөх хүсэлт тавьсаны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн даргаар Цагдаагийн хошууч Э.Баярбаясгаланг томиллоо.

Мэдээ, мэдээлэлтэй хамааралтай зурагнууд: