“ГОО САРНАЙ АНХДУГААР ФОРУМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Nameh
5-р сарын 16-нд, 10:50 цагт

“ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ХОТЫН ШИЙДЛҮҮД” сэдвийн хүрээнд Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо "ГОО САРНАЙ анхдугаар форум"-ыг санаачлан зохион байгууллаа. НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд, ННАМЭХ-ны тэргүүлэгчид, салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид, он оны Гоо сарнайн эзэд, салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд нэгэн үдшийг бүтээлч өнгөрөөлөө.

Энэхүү форум нь Монгол улсын хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэл хотынхоо тогтвортой хөгжлийг хангаж УХААЛАГ, ЭКО ХОТЫГ бий болгох, иргэдэд ээлтэй хот болгон хөгжүүлэхэд хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж, санал, дүгнэлтийг бодлогын түвшинд хүргэх, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх зорилготой юм. Цахим шилжилтийн энэ үед иргэдэд ээлтэй хотыг бий болгох санал санаачлага, шийдлүүдийг хэлэлцэх зорилгын хүрээнд салбар, салбарын зөвлөхүүд, судлаач, мэргэжилтэн, Олон улсын шинжээчдийг урьж оролцуулан тэдгээрийн судалгаа шинжиллгээнд тулгуурласан нээлттэй хэлэлцүүлэг болсноороо онцлог боллоо.

Мэдээ, мэдээлэлтэй хамааралтай зурагнууд: