ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ – ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ

Nameh
5-р сарын 18-нд, 15:23 цагт

“ХИЙЖҮҮЛСЭН УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ-ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ” сэдэвт хэлэлцүүлэг НАМЭХ-ны санаачлагаар Улаанбаатар хотноо 2020 оны 01 сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлэгт  С.Өнөрсайхан - Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Химийн ухааны доктор, дэд профессор, М.Ундрам – АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны тэнхимийн багш, Анагаах ухааны доктор, М.Пүрэвжав - ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, Ж.Цолмон – Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал, Анагаах Ухааны доктор нар урилгаар оролцож Хийжүүлсэн ундааны химийн бүтэц найрлага, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, хэрэглээ ба нөлөөлөх хүчин зүйл, олон улсын дэвшилтэт туршлагын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулав.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүд, яам, газар, агентлагийн удирдлагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг 80 гаруй хүн оролцов.

Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, дүгнэлт, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмжийг үндэслэн гурван үндсэн чиглэлээр Зөвлөмж гаргалаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд хийжүүлсэн ундаа хэтрүүлэн хэрэглэснээр үүсэх сөрөг нөлөөллийг сурталчилсан мэдээ, мэдээлэл, нөлөөллийн ажлыг урт хугацаанд төлөвлөн, өрнүүлэн ажиллаж байна.