2020 ОНЫ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИЖ БУЙ 16 ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧИД

Nameh
5-р сарын 18-нд, 16:03 цагт

2020 оны УИХ-ын сонгуульд намын журмын нөхдийнхөө дэмжлэгийг хүлээн  Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй 16 эмэгтэйдээ амжилт хүсье!

Нэр дэвшигчдийн танилцуулга:

29-р тойрог Хан-Уул дүүрэг - Д.САРАНГЭРЭЛ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд, НАМЭХ-ны Ерөнхийлөгч

3-р тойрог Баянхонгор аймаг - Б.БАТЦЭЦЭГ Гадаад харилцааны дэд сайд, НАМЭХ-ны Бодлогын зөвлөлийн гишүүн

6-р тойрог Дундговь, Говьсүмбэр аймаг - Г.МӨНХЦЭЦЭГ УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн

9-р тойрог Завхан аймаг - Б.БАЯРСАЙХАН МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, “Үндэсний өгөх өдөр”-ийг санаачлагч

12-р тойрог Сүхбаатар аймаг - Т.ГАНДИ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

13-р тойрог Сэлэнгэ аймаг - Д.ӨНӨРБОЛОР МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн

13-р тойрог Сэлэнгэ аймаг - Ч.УНДРАМ НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч, Доктор /D.Econ/ профессор

14-р тойрог Төв аймаг - Д.ГАНТӨГС МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн

16-р тойрог Ховд аймаг - Ц.ЦОГЗОЛМАА УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч

20-р тойрог Орхон аймаг - Б.ОЮУНГЭРЭЛ МЭХ-ны Ерөнхийлөгч

22-р тойрог Баянзүрх дүүрэг - Б.САРАНЧИМЭГ УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн

23-р тойрог Баянзүрх дүүрэг - Х.БУЛГАНТУЯА Сангийн дэд сайд

24-р тойрог Сүхбаатар дүүрэг - Ц.МӨНХЦЭЦЭГ НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч, “Стратеги академи”-ийн захирал, Доктор /Ph.D/ дэд профессор

29-р тойрог Чингэлтэй дүүрэг - М.ОЮУНЧИМЭГ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, НАМЭХ-ны Дэд ерөнхийлөгч

27-р тойрог Сонгинохайрхан дүүрэг - П.АНУЖИН МАН-ын Бага хурлын гишүүн, “МонГал Товчоон” төслийг санаачлагч

27-р тойрог Сонгинохайрхан дүүрэг - Б.ЖАРГАЛМАА МАН-ын Бага хурлын гишүүн, сэтгүүлч